Цэс

Дотоод журам

3 сар 27, 2017 - Танилцуулга

 2012 оны 01-05-ний өдрийн хамт олны хурлаар батлав.

ЧОЙБАЛСАН СУМЫН СОЁЛЫН ТӨВИЙН ХӨДӨЛМӨРИЙН  ДОТООД ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

            1.1. Энэхүү дотоод журмыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль 130 дугаар зүйлд заасны дагуу нийт ажилтны саналыг тусган холбогдох бусад хууль, журамд нийцүүлэн хөдөлмөр зохион байгуулалт, хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын эрх, үүрэг хариуцлагыг тусгасан болно.

            1.2. Хөдөлмөрийн дотоод журам нь ажил олгогчоос өөрийн үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдож үүссэн хөдөлмөрийн харилцааг зохицуулах баримт мөн.

            1.3. Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн тодорхой асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж хамтын гэрээ хэлэлцээрийг үндэслэн энэ журмаар шийдвэрлэнэ.

            1.4. Хөдөлмөрийн дотоод журмыг хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд даган мөрдөж хэрэгжилтэнд нь хяналт тавина.

Хоёр.Зорилго

            2.1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль түүнийг хэрэгжүүлэх заавар журмууд төрийн албаны тухай хууль, бусад хууль эрх зүйн хүрээнд ажилчдын ажил үүргээ идэвх санаачлагтай гүйцэтгэх ажлын нөхцөл бололцоогоор хангах, мэдлэг чадварыг дээшлүүлэх хариуцлага дэг журмыг чанд сахиулан ажиллахад байгууллагын дотоод журмын зорилго оршино.

Гурав. Соёлын төвийн удирдлага зохион байгуулалт

            3.1. Соёлын төв нь төрийн өмчийн ердийн хэв шинжтэй бөгөөд соёлын төвийн эрхлэгч удирдана.

            3.2. Соёлын төвийн ажилчдын ажлын гэрээ, төлөвлөгөөг соёлын төвийн эрхлэгч батлана.

            3.4.  Соёлын төвийн ажилтнуудыг мэргэжил арга зүйгээр ханган ажиллах талаар ажиллана.

Дөрөв. Соёлын төвийн үйл ажиллагааны зохион байгуулалт

            4.1. Соёлын төв нь өглөө 09 цагаас 18 цаг хүртэл ажиллан ажлын 8 цагийн үйл ажиллагааг явуулна.

            4.2. Баяр ёслолын үйл ажиллагаа болон бусад үйл ажиллагааны үед 23 цаг хүртэл үйл ажиллагааг явуулж ажиллана.

            4.3. Соёлын төв нь үйл ажиллагааны орлогын 20 хувийг соёлын төвийн дотоод ажилд зарцуулан тайлан гарган шалгаж ажиллана.

            4.4. Соёлын төвд гаднаас ирсэн тоглолт бусад байгууллага хамт олноос төлбөртэй зохион байгуулсан ажлын хувь болох шимтгэлд өвлийн цагт орлогын 20 хувь, зуны цагт 15 хувиар бодож авна.

            4.5. Соёлын төвөөс зохион байгуулсан төрөл бүрийн арга хэмжээнд оролцсон ардын авъяастнуудад орлогын 30 хувийг урамшуулал болгон олгоно.

            4.6. Номын сангаар үйлчлүүлэгчдийн уншигчийн картын үнийг том хүн 500 төгрөг, хүүхэд 300 төгрөгөөр жил бүр тооцон авч соёлын төвийн орлого болгон тушааж тайлан гаргах.

            4.7. Соёлын төвөөс зохион байгуулсан төрөл бүрийн арга хэмжээний үнийн зохицуулалтыг тухайн тоглолтонд зарцуулсан үнийн дүн болон үр дүнгээс шалтгаалж үнийг тогтооно.

Тав. Соёлын төвийн төлөвлөгөө түүнд тавигдах хяналтын талаар

            5.1. Соёлын төв нь соёлыг хөгжүүлэх  стратеги төлөвлөгөөтэй, үйл ажиллагааны урт болон жилийн ажлын төлөвлөгөөтэй ажиллана.

            5.2. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын хэрэгжилтийг улирал, хагас буюу бүтэн жилээр биелэлтийг дүгнэж цаашид ажиллах зорилго зорилтоо тодорхойлон үйл ажиллагаагаа хэвийн чанартай хэрэгжүүлэн ажиллана.

            5.3. Соёлын төвийн ажилтан нар үр дүнгийн гэрээ хөдөлмөрийн гэрээний дагуу үйл ажиллагааны төлөвлөгөөтэй ажиллана. Үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу ажлаа сар болгон төлөвлөн биелэлтийг дүгнүүлэн ажиллана.

Зургаа. Ажил олгогчын эрх үүрэг

            6.1. Соёлын төв нь ажилчдыг ажиллах хэвийн нөхцлөөр ханган ажиллана.

            6.2. Соёлын төвийн ажилтан нартай хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ байгуулан дотоод журам, ажлын байрны тодорхойлолт бусад холбогдох хууль тогтоол заавар журмыг танилцуулан судлуулж гарын үсэг зуруулан гүйцэтгэнэ.

            6.3. Ажиллагсдын ажлын үр дүнтэй холбогдож цалин хөлс нэмэгдүүлэх Монгол Улсын Засгын газрын тогтоосон цалингийн жишиг зэрэглэл, тогтоол шийдвэрийн дагуу олгоно.

            6.4. Ажилчдын эрхэлсэн ажилдаа дадлагажихад нь анхаарч зөвлөн туслах, мэргэших сургалтанд хамрагдах нөхцлөөр ханган ажиллана.

Долоо. Ажилчдын эрх үүрэг

            7.1 Ажиллах нөхцөл бололцоогоор хангуулах

            7.2. Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санал шүүмжлэлийг соёлын төвийн эрхлэгчид тавина.

            7.3. Байгууллагын дотоод журам, дүрэм, холбогдох хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ.

            7.4. Ажилтан төрийн албан хаагчийн нэр хүндийг өндөрт байлган үнэнч шударга хөдөлмөрлөн ёс зүйн болон үйлчилгээний ажилчдын соёлч боловсон байдал зан харилцааны байдлыг чанд сахиж ажилдаа бүтээлч санаачлагатай ажиллаж арга туршлагаа байнга дээшлүүлж ажиллана.

            7.5. Ажлын байрны тодорхойлолтонд заасан ажилдаа эзэн болж удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай биелүүлэн гүйцэтгэлийг заавал мэдэгдэж байна.

            7.6. Ажлын байранд байгаа эд хөрөнгийг хариуцан албан хэрэг үйл ажиллагаандаа хэрэглэн тоног төхөөрөмжийг эмх цэгцтэй хэвийн үйл ажиллагаатай байлгаж төсөв зардлыг хэмнэн ажлын байрны ариун цэврийг хариуцан ажиллана.

            7.7. Соёлын төвийн орчныг тохижуулах болон бусад шаардлагатай ажлуудад идэвх санаачлагатай оролцоно.

            7.8.  Соёлын төвийн ажилтнууд соёлын төвөөс болон бусад зохион байгуулж буй төрөл бүрийн арга хэмжээнд идэвхитэй оролцож өөрсдийн авъяас чадвараа дээшлүүлэх бүхий л нөхцөл бололцоог судалж суралцах.

Найм. Соёлын төвийн ажилчдыг ажилд авах ажлаас чөлөөлөх

            8.1. Ажилтныг ажилд авахдаа тухайн байрны шаарлагад нийцүүлэн мэргэжлийн мэдлэг чадварын талаар шалгалт авч сонгон авах бөгөөд өргөдөл, боловсрол, мэргэжил болон хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн байдлыг харгалзан ажилд авна.

            8.2. Сонгон шалгаруулалт нь хууль ёсны ил тод шударга явагдах бөгөөд шалгалтанд иргэд эрх тэгш оролцоно.

            8.3. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу соёлын төвийн эрхлэгч  сонгон шалгуулалтанд хамгийн өндөр оноо авсан иргэнтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулна.

            8.4. Ажилчдыг ажилд авахдаа иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, сургууль төгссөн боловсролын гэрчилгээ, диплом, хувийн өргөдөл, ажлын байрны тодорхойлолт, анкет зэргийг бүрдүүлнэ.

            8.5. Ажил олгогчын санаачлагаар дараах тохиолдлуудад хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас чөлөөлөх үндэслэл болно.

            -Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон

            -3 ба түүнээс дээш хугацаагаар хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасласан

            -Ажлын байранд архидан согтуурсан

            -Тэтгэвэрт гарах хугацаа  болсон

            -Үр дүнгийн гэрээгээ хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн

            -Хамт олны нэр төрийг баталгаа нотолгоогүйгээр гутаах, ажлын эрх ашгийг хохироох үйлдлийг санаатай үйлдсэн буюу зохион байгуулсан.

            8.6. Ажлаас халагдсан чөлөөлөгдсөн иргэнтэй тойрох хуудсаар тооцоо хийн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж өгнө.

            8.7. Ажилтан тус бүрт эд хогшлыг картлан хүлээлгэн өгөх ажлыг нярав хариуцна.

Ес. Ажлын цаг ашиглалт

            9.1. Ажилтан нар үдээс өмнө 9-12, 13-18 цаг хүртэл ажиллан ажил үүргээ гүйцэтгэнэ.

            9.2. Ажилтан хэрэгцээтэй үедээ чөлөө авч болно.

            9.3. Хүндэтгэн үзэх шалгаанаар ажилдаа ирэх боломжгүй болсноо эрхлэгчид зайлшгүй мэдэгдэх, цагаа бүртгүүлээгүй буюу хүндэтгэх шалтгаанаа ирж мэдэгдээгүй бол ажил тасалсанд тооцох ба удаа дараалан 3 аас дээш хоног ажил тасалсан нөхцөлд ажлаас чөлөөлөх үндэслэл болно.

            9.4. Ажлын цагаас хожимдох, эрт явах, дэмий сэлгүүцэхийг хориглоно.

            9.5. Ажилтны ажлын цагийг нярав бүртгэх бөгөөд бүртгэгдсэн ажлын цаг нь ажилтанд ажлын хөлс олгох баримт болно.

Арав. Ээлжийн амралтын талаар

            10.1. Ажилчдын амралтыг хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 5, 6 дугаар заалтыг үндэслэн ээлжийн амралт олгоно.

Арван нэг. Тусламж хөнгөлөлт үзүүлэх

            11.1. Ажилчдын гэр бүлд гачигдал зовлон тохиолдвол 20000-50000 төгрөгний тусламжийг хамтын сангаас олгоно.Үүнд:

            А. Өөрийн гэр бүлийн хүн нас барах

            Б. Урт хугацаагаар эмчлүүлэх

            В. Хүүхэд төрүүлэх

            11.2. Дор дурдсан тохиолдолд ажилчдын гэр бүлд өөрийн ах дүү болон төрөл садан нас барах хэн нэгэн асрамжинд орсон үед хүндэтгэх шалтгаан гэж үзэн 7 хоногийн цалинтай чөлөө олгоно.

            11.3. Жирэмсэн эхэд эхний 60 хоног, төрсний дараах 60 хоногийн амралтыг хуульд заасны дагуу олгоно.

            11.4. 0-6 сартай хүүхэдтэй эхэд 2 цагийн, 06-1 настай хүүхэдтэй эхэд 1 цагийн завсарлага нэмж олгоно.

            11.5.  Эх өөрөө хүсвэл хүүхэд асрах чөлөө авч болно.

            11.6. Төрийн албан хаагч нь мэргэжлийн чиглэлээр суралцвал энэ хугацаанд тухайн албан тушаалынх нь цалинг олгоно.

            11.7. Байгууллагын ажилчдын төрсөн өдөрт зориулан ажлын нэг өдрийн цалинтай чөлөө олгоно.

Арван хоёр. Шагнал урамшуулал

            12.1. Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу шагнаж урамшуулна. Үүнд:

            А. Мөнгөн шагнал олгох

            Б. Эд зүйлс болон үнэ бүхий зүйл дурсгал

            В. Засгийн газрын ба төрийн дээд байгууллагын шагналд тодорхойлох

            12.2. Үйл ажиллагааны төлөвлөгөө болон үр дүнгийн гэрээгээ 100 хувь биелүүлэн хариуцсан ажилдаа санаачлагатай, идэвх зүтгэлтэй ажиллан ажлын амжилт нь хамт олон иргэдэд мэдэгдэхүйц нөлөөлөн, сарын ажлаараа тэргүүлсэн ажилтанг хамт олны хурлаар хэлэлцэн цалингийн 10-30 хувиар тооцон шагнаж урамшуулна.

            12.3. Сар улирлын төлөвлөгөөний дагуу гүйцэтгэсэн ажлаа идэвх санаачлагатай үр дүнтэй хийсэн ажилтанд ур чадварын нэмэгдэл олгоно.

Арван гурав. Хүлээлгэх хариуцлага

            13.1.  Ажилтан ажлын байранд заагдсан ажил үүрэг дотоод журам үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээнд заагдсан ажил үүргийг хангалтгүй биелүүлэн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй ажлын үр дүн нь хамт олон мэдэгдэхүйц нөлөөлж хамт олны хурлаар удаа дараа шүүмжлэгдсэн тохиолдолд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заагдсан сахилын шийтгэлийг шат дараалан авна.Үүнд:

            А. Эрхлэгчийн тушаалаар сануулах

            Б. Цалинг 3 сар хүртэлх хугацаагаар 20 хувиар бууруулах

            В. Хөдөлмөрийн гэрээг цуцлаж ажлаас чөлөөлөх

            13.2. Байгууллагын мэдлийн өмч хөрөнгийн өөрийн буруутай үйлдлээс болж ашиглалтын муугаас гэмтээсэн, үрэгдүүлсэн, бусдад дамжуулсан бол хөдөлмөрийн тухай хуулийн 132, 135 дугаар зүйлд заасны дагуу өмчийн төлбөрийг тухайн үеийн зах зээлийн үнээр буруутай этгээдээр төлүүлэх буюу ижил шаардлага хангахуйц эд материалаар төлүүлэх байгууллагыг хохиролгүй болгоно.

            13.3 Ажлын төлөвлөгөөг цаг тухайд нь бэлтгэн батлуулаагүй тохиолдолд үндсэн цалингийн 20 хувиар тооцон цалинг хасна.

Арван дөрөв. Хамтын сан байгуулах

            14.1. Ажилчид сар бүр 5000 төгрөг хуримтлуулан хамтын санг байгуулна.

            14.2. Хамтын санг тус байгууллагын нярав хариуцан гүйцэтгэнэ.

            14.3. Хамтын санд хуримтлагдсан хуримтлалыг ажилчдын болон гэр бүлийнхэнд баярт үйл явдал болон өвчин зовлонтой үед зохих журмын дагуу тусламжийг шагналын хэлбэрээр олгоно.

            14.4. Хамтын сан хариуцсан ажилтан орлого зарлагын тайлангаа шаардлагатай үед болон улирал бүрт хамт олны хуралд тавьж хэлэлцүүлнэ.

Байгууллагын дотоод журамд шаардлага гарсан тохиолдолд нэмэлт өөрчлөлтийг хамт олны хурлаар хэлэлцэн оруулна

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн